Odoo

By Lil Thug-E

Released on July 15, 2017

8K Views

Thumbnail

[Verse 1]

Цаг хугацаа ямар ч баримжаагүй

Чамайг хантлаа тэвэрж амжаагүй

Хичнээн удаан хамт байгаад нэмэргүй

Хариад л шууд чамайг санана би дэндүү

Удаанаас удаан хамт байхыг хүснэ

Уулзах цагаа хүлээхгүй арай хийж тэснэ

Чамтай уулзах мөч өнгөрнө даанч дэндүү хурдан


[Chorus]

Уулзалгүй удаж би огт чадахгүй

Хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй

Би чамайг хайрлана огтон ч буцахгүй

Хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй

Чиний хоолойг сонсохгүй бол би тавгүй

Би чамайг сонгосон чамд хязгааргүй

Хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй

Чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй


[Verse 2]

Уулзахгүй байна гэж төсөөлөгдөхгүй

Чамгүй байхад цагийн зүү хөдлөхгүй

Юу ч болсон бай миний дэргэд байх уу?

Өнөөдрөөс сайхан маргаашийг цуг хайх уу?

Чамайг харсан өдрөөс замхарсан

Бүх муу муухай хүслүүд арилсан


[Chorus]

Уулзалгүй удаж би огт чадахгүй

Хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй

Би чамайг хайрлана огтхон ч буцахгүй

Хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй

Чиний хоолойг сонсохгүй бол би тавгүй

Би чамайг сонгосон чамд хязгааргүй

Хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй

Чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй